Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/courtuvs/public_html/engine/modules/static.php on line 145 Увс аймгийн шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

УВС АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

 

Чандмань уулын аймгийн шүүхийг 1927 оны 1 дүгээр сарын 03-нд Ховд аймагт анх байгуулжээ. 1931 онд явагдсан орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудыг эмхлэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймагт тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдсан үед буюу 1931 оны 11 дүгээр сард тус аймгийн шүүх гал голомтоо асааж өрх тусгаарлан байгуулагдсан. Увс аймгийн шүүх анх 9 хүний орон тоотой, тусгайлсан төсөв хөрөнгөгүй сард 40-120 төгрөгийн цалингийн сантай байгуулагджээ. Энэ үед манай аймагт ангийн /хэсгийн/ хоёр шүүх ажиллаж нэг нь Түргэн суманд, нөгөө нь Хяргас суманд төвлөрч даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн гэх хүмүүс  ажиллаж байжээ. Тус аймгийн шүүхийн хөгжлийн түүх нь Монгол улсын шүүхүүдийн хөгжлийн үе шаттай хамт өөрчлөгдөж байсан боловч хоёр баримтыг энд хэлэх нь зүйтэй: Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20-р тогтоолоор ардын хэсгийн шүүх байгуулж энэ нь 1961 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж түүнийг аймгийн шүүх удирдаж байлаа. АИХ-ын тэргүүлэгчдийн 1961 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 262-р зарлигаар хэсгийн шүүхүүдийг татан буулгаж нүүдлийн шүүх болгон өөрчилснөөр тус аймагт нүүдлийн 6 шүүх аймгийн шүүхийн удирдлагын доор ажиллаж байв. Шүүхийн ардчилал, зохион байгуулалтыг боловсронгуй болгож шүүх олон түмний холбоог ойртуулах зорилгоор 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 96-р тогтоолоор нүүдлийн шүүхүүдийг татан буулгаж "Ардын хэсгийн шүүх”-ийг бий болгож сонгуулиар шүүхийг байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1975 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 80-р зарлигаар хэсгийн ардын шүүхийн сонгуулийн  дүрмийг шинэчлэн баталж 1975 оны 6 дугаар сард шүүхийн сонгууль явуулжээ. Хэсгийн ардын шүүхүүдийг зарим сум хороодод байршуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 159-р зарлиг гарснаар манай аймагт 5 шүүх хөдөө сумдад төвлөрөн ажиллах болжээ.  Монгол Улсын Их хурал 1993 оны 2 дугаар сарын 04-ний өдөр "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталснаар тус улсад шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулж болох чухал алхам болсон. Энэ хуульд зааснаар хэсгийн Ардын шүүхүүдийг татан буулгаж "Увс аймгийн шүүх” нэгийг тус аймагт байгуулж, шүүгчийн  сонгуулийг халж шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон. 2013 оны Шүүхийн тухай багц хуулийн бүрдэл хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүх шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын Шүүх байгуулах тухай хуулийн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шинэчилсэн найруулгаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдан ажиллаж байна. Одоо тус шүүхийн  Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Д.Жалбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал,  шүүгчийн туслах Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    6 дугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30