Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 15:49   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн хүрээнд Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.

 Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 ойн хүрээнд жил бүр уламжлал болон Увс аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн 2019 оны 03 дугаар 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннис, буудлага, гардан тулаан, дартс, снүүкер билъярд, олс таталт, powerlifting тус бүр эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнүүдэд Увсаймаг дахь шүүхийн Тамгын газрын эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд4 дүгээр байр, шатрын төрөлд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг дэд байр мөнгөн медаль, powerlifting-ийн эрэгтэй төрөлд эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн тэргүүн байр алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 65   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31