Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-05-2019, 09:51   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг сумуудын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт сургалт зохион байгуулан ажиллаа.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт сургалт зохион байгуулав.

Сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн эрх, үүргийн тухай, гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголтуудыг өгч, хүүхдүүд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилансэргийлж, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмж өгч харилцан ярилцав.

Тус сумын сургуулиудын удирдлагуудынзүгээсшүүхийн талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг ойлгомжтойгоор заасан нь хүүхдүүдэд хүрсэн, цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийлж байв.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 61   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    7 дугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31