Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-03-2020, 02:21   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

Шүүийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 140 дүгээр тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна. Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхлүүлж байх тул холбогдох мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж эсхүл Мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү.

Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

Утас: 7000-8036

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн admin   Үзсэн: 52   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    7 дугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31