Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-10-2015, 10:40   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, "Тамхины хяналтын тухай хууль" сэдвүүдээр сургалт зохион явууллаа.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2015 оны ажлын төлөвлөгөө, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан "Шүүх ба олон нийт"хөтөлбөрийн хүрээнд тус шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилтнууд 5 багт хуваагдан Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг "Улаангом" политехник коллежийн оюутнууд болон Ерөнхий боловсролын сургуулийнсуралцагчдад "Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, "Тамхины хяналтын тухай хууль" сэдвүүдээр сургалт зохион явуулж байгаа билээ. Энэ удаа Цогцолбор 1-р сургуулийнсуралцагчид болон Ахлах 4-р сургуулийн суралцагчид хамрагдлаа. Сургалтыг оюутан, суралцагчидтай хамтран ярилцах хэлбэрээр зохион байгуулсан ба 2012-2014 онуудад насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг танилцуулж, цаашид гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замуудыг хамтдаа тодорхойлж, тамхины хор уршиг, тамхины хяналтын тухай хуульд заасан хариуцлагын талаарх мэдлэгээ улам бататгасан ач холбогдолтой байлаа. Мөн сургалтын үеэр "Хэн олон хууль мэдэх вэ” сэдэвт тэмцээн болон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулсан нь сургалтыг улам сонирхолтой болгосон үйл ажиллагаа боллоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 328   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    7 дугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31