Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2019, 16:05   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр 18-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй хариуцагч С.Мөнхбатад холбогдох "Хамтран барьсан барилгад гэрээний дагуу байр эзэмших,ХХАГГ-гүй үүрэг 25.600.000 төгрөг гаргуулах, 420 м.кв газрыг гэрээний дагуу хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Н.Туяа,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаав.

2. Шүүгдэгч Д.Гантөмөр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Нийтэлсэн admin   Үзсэн: 83   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    11 дүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30