Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-03-2019, 10:12   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 04-ний ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 07-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. А.Бямбасүрэн / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаарр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван зураан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч 10 Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

2. Т.Пүрвээ / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Шаазган ургийн овогтой Төмөрчөдөрийн Пүрвээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрвээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулав.

3. Б.Олонтөр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Борлууд овогт Батмөнхийн Олонтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Олонтөрд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

4. А.Батбаяр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Булгадар ургийн îâîãòîé Аюушийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар ургийн овогтой Аюушийн Батбаярт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

5. Б.Бямбаа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бирваа овогт Баатарын Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбаад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.


Нийтэлсэн admin   Үзсэн: 20   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    6 дугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30