Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2019, 10:16   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 11-ний ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 15-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. А.Энхбат / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бурдууд ургийн овогтой Амарсанаагийн Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбатад 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

2. Б.Ганболд / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Адуучин ургийн овогтой Бааяагийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ганболдод 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

3. Ц.Жавхлан / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Өсвөр насны шүүгдэгч Булчин овогт Цэвээнжавын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч Булчин овогт Цэвээнжавын Жавхланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 150 /нэг зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

4. Ц.Оюунгэрэл / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Ц.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

5. Э.Ганзориг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Анжигай ургийн овогтой Энхтайваны Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял ял оногдуулав.


Нийтэлсэн admin   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    6 дугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30