Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/courtuvs/public_html/engine/modules/static.php on line 145 Увс аймгийн шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ХЭРХЭН ГАРГАХ, ХҮЛЭЭН АВАХ ТАЛААР.

 

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

Нэхэмжлэгч:Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн ­Цэнд ­ РД.....................

Хариуцагч: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр

байрны ....ийн ..... тоотод суух, регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас : .............. /­ гэр /, .................. / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батад зээлүүлсэн 1000000 төгрөг, түүний хүү 360000 төгрөг нийт 1360000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие Д.Цэнд нь Б.Бат болон түүний эхнэр Д.Должин нартай зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 1000000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Бат-д зээлдүүлсэн юм. Б.Батаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.Батаас үндсэн зээл 1000000 төгрөг түүний хүү 360000 төгрөг бүгд 1360000 төгрөгийг гаргуулж өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

Нэхэмжлэлдээ:

 

1.Б.Баттай хийсэн зээлийн гэрээний хуулбар /нотариатаар батлуулах/

2.Гэрээний биелэлтийг шаардаж байсан баримт 2 ш

3.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш /шаардаж байгаа мөнгөн дүнгээс тэмдэгтийн хураамж бодуулах/

4.Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь

5.Иргэний үнэмлэхнийхуулбар /нотариат/зэргийг хавсаргав./Албан байгууллага бол байгууллагын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хавсаргана./

6. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

 

 

Төрийн сангийн 190.000.941 дансанд ....... төгрөг /банк хамаарахгүй тушаах/

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

Нэхэмжлэгч:Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД.....................

Хариуцагч: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр байрны ....ийн ..... тоотод суух, Иргэний үнэмлэх : ДА .................., регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас : .............. / гэр /, .................. / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага:Баатарын Батаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие нь нөхөр Б.Доржтой 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992-07-24-нд хүү Д.Батгэрэл, 1996-11-24-нд охин Д.Батцэцэг, 1999-05-14-нд хүү Д.Батболд нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

Нэхэмжлэлдээ:

1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон байх

1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш /нотариатаар баталгаажуулна/

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар тус бүр 1ш /нотариатаар баталгаажуулна/

3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

4.Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

6.Иргэний үнэмлэхнийхуулбар /нотариаттай/ зэргийгхавсаргав.

7. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

 

Нэхэмжлэл гаргасан:.........................../Дашийн Цэндмаа/

 

Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ

ТУХАЙ ХҮСЭЛТИЙН ЗАГВАР

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь:

 

Хүсэлт гаргагч:Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн....­..тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндсүрэн РД:ТЕ68012375 Утас.................

Хүсэлтийн шаардлага: ‘’Наран” их дэлгүүрт 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 5жил 5 сарын хугацааг сэргээн тогтоолгох

Хүсэлтийн үндэслэл:Mиний бие 1990 оны 01 дүгээрсарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаара жилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг "Нарантрейд” ХХК-ийнхаръяа "Наран” ихдэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилдорсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарчирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

Хүсэлтдээ:

1. Архивын лавлагаа /орсон гарсан тушаал болон байхгүй гэсэн тодорхойлолт/

2. Баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрэл зураг тус бүр 1 ш

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш

4. Хөдөлмөрийн дэвтэр байгаа бол /тухайн жилтэй холбоотой хэсгүүдийг хуулбарлаж нотариатаар батлуулах/

5. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.

6.Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

 

Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

 

ХАМТЫН АМЬДРАЛТАЙ БАЙСНЫГ ТОГТООЛГОХ

ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь:

 

Нэхэмжлэгч:Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД.............................

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие 1995 онд талийгаач нөхөр Б.Баттай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1999-11-15-нд охин Ц.Намуун төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир хоёр биенийхээ эцэг эхийнд хамтдаа амьдарч байсан. Гэтэл 2007-08-15-нд нөхөр маань өвчний улмаас нас барсан учир талийгаачийн төрсөн ах одоо Дархан сум 5-р баг, 20-7-20 тоотод суух Б.Болд болон түүний эхнэр Ц.Цэцгээ нарыг гэрчээр асууж биднийг хамтын амьдралтай байсныг болон 1999-11-15-нд төрсөн охин Намууны төрсөн эцэг нь Б.Бат гэдгийг сэргээн тогтоож өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

Нэхэмжлэлдээ:

1.Талийгаач нөхрийн нас барсны гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/

2.Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

3.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/

4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш

5.Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.

 

Төрийн сангийн190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

ХАРИУЦАГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХ

ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь:

 

2016.01.01 Улаангом-Сум

 Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага:Д.Тулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие Д.Тулгатай 2004-02-15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Дархан сумын 7-р баг Майхантын 5-4 тоотод оршин сууж, түүхий эдийн зах дээр арьс ширний ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 15-р сургуульд багш хийдэг. Утас нь 99000000 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

Нэхэмжлэлдээ

1.Зээлийн гэрээ 1 ш /нотариатаар баталгаажуулна/

2.Д.Тулгын гэрэл зургийн хуулбар 1 ш

3.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

4.Нэхэмжлэгчийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулна/

5. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

 Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

 

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ

ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

 

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

 

Нэхэмжлэгч:Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД......................................

 

Хариуцагч: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр байрны ....ийн ..... тоотод суух, Иргэний үнэмлэх : ДА .................., регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас : .............. / гэр /, .................. / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоолгох, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Б.Доржтой танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсэний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоож, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү./дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

Нэхэмжлэлдээ :

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/

2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш

4. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/1 ш

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш /хүүхэд эцгээрээ овоглодог бол Улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй/

6. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

7. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэндмаа/

Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

ТӨРСӨН ОН ТОГТООЛГОХ ТУХАЙ

НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

 

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

 

Нэхэмжлэгч: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД............................

Нэхэмжлэлийн шаардлага:1959 онд төрсөн гэдгийг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие 1959 онд ......... аймгийн ............ суманд төрсөн. Намайг 1959 онд төрсөн гэдгийг миний ах Б.Болд болон Д.Бат нар гэрчилдэг юм. Тухайн үед би хотод ахындаа амьдарч байхад ах маань миний паспортыг авахдаа торгуулна гэж айгаад 2 нас дарж авсан гэж ярьдаг юм. Миний иргэний үнэмлэхэн дээр миний төрсөн оныг 1961 он, төрсний гэрчилгээ болон ИБМУТ-ийн төрсний лавлагаанд 1959 онд төрсөн гэж бичсэн байгаа. Бичиг баримтын зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир 1959 онд төрсөн гэдгийг миний ах одоо ............ сум 5-р баг, 20-7-20 тоотод суух Д.Болд, .......... сум 9-р баг, 4-5-9 тоотод суух Д.Бат нарыг гэрчээр асууж мөн төрсний лавлагаа зэргийг үндэслэн намайг 1959 онд төрсөн гэдгийг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

Нэхэмжлэлдээ:

1.ИБМУТ-ийн лавлагаа-/Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа/-1 ш

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

3.Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар зэргийг хавсаргав.

4. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

 Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

/дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС ГАРГУУЛАХ ХҮСЭЛТИЙН ЗАГВАР

 

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь:

 

2016.01.01 Улаангом-Сум

Хүсэлт гаргасан: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас : ......... / гэр /, ........... / гар утас /

 

Хүсэлт гаргасан:................................ /Дашийн Цэнд/

 

 

БАРИМТ БИЧГИЙН ЭЗЭМШИГЧЭЭР ТОГТООЛГОХ

ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Увс аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

Нэхэмжлэгч: Улаангом сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД........................

Нэхэмжлэлийн шаардлага: Доржийн Цэнд гэж бичигдсэн Алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигчээр тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие 1959 онд ...........аймгийн ................ суманд төрсөн….. Миний алдарт эхийн одознгийн үнэмлэхэн дээр миний овгийг Доржийн Цэнд гэж буруу бичсэн байсан, ИБМУТ-ийн лавлагаанд мөн адил Доржийн Цэнд гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх болон олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт Дашийн Цэнд гэж бичсэн байгаа тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний үнэмлэх, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн Доржийн Цэнд гэж бичигдсэн алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигч нь Дашийн Цэнд намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

Нэхэмжлэлдээ:

1.ИБМУТ-ийн лавлагаа 1 ш /Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа/

2.Алдарт эхийн одонгийн үнэмлэхний хуулбар 1ш /нотариат/

3.Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар 1ш /нотариат/

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

6.Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/

7.Бусад нотлох баримтуудыг хавсаргах /нотариат/зэргийг хавсаргав.

8. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн бүртгэлд байдаг болтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. /Нийгмийн халамжаас тодорхойлолт болон судалгааг хавсаргах/

Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    6 дугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30