СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД

Увс аймгийн Тэс суманд төрсөн , нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль:
1994 онд Тэс сумын 10 жилийн дунд сургууль,
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
2001оноос Увс аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар,
2005-2012 оны 09 сар хүртэл Сум дундын шүүхэд шүүгч,
2012 оны 09 сараас 2014.05.09-ныг хүртэл Увс аймгийн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр
2014.05.09-2015.06.30-ныг хүртэл Сум дундын 24 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр
2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна.
Монгол улсын шүүхийн шүүгчийн " Дөтгөөр түшээ " зэрэг дэвтэй . 2007 оны Монгол улсын " Чадварлаг шүүгч” номинацид шалгарч байсан.
ШҮҮГЧ
БАВУУГИЙН ГАНСҮХ
ШҮҮГЧ
СУГАРЫН БОЛОРТУЯА
С.Болортуяа нь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, дээд боловсролтой, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Боловсрол:
1990-2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
2006-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр,
Ажилласан байдал:
2008-2012.06.29-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчийн туслах-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
2012.06.30-2012.11.06-ны Нийслэлийн шүүхэд тамгын хэлтсийн мэргэжилтэн,
2012.11.06-2013.12.23-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслах,
2013.12.23-2014.04.21-ний өдрийг хүртэл хугацаанд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд шүүгчийн туслах,
2014.04.21-2016.08.08-ны өдрийг хүртэл хугацаанд "Вэллс” Хууль зүйн фирмд өмгөөлөгч,
2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон өнөөг хүртэл хугацаанд ажиллаж байна.