Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/courtuvs/public_html/engine/modules/static.php on line 145 Увс аймгийн шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НЯМЖАВЫН ГЭРЭЛТУЯА



Бух овогтой Нямжавын Гэрэлтуяа 
Увс аймгийн Улаангом суманд төрсөн, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 
Төгссөн сургууль: 
2001 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10-н жилийн 5 дугаар дунд сургууль, 
2007 онд ОХУ-ын Москвагийн Эдийн засаг, статистик, мэдээлэл зүйн их сургуулийн Хууль зүйн факультетыг эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн. 
Ажилласан байдал: 
2007.12.07-2012.11.26-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн шүүхийн Архивт архивчаар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, Монгол Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээчээр тус тус ажилласан ба 
2012.11.26-2013.12.17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр, 
2013.12.18-2015.06.30-ны өдөр хүртэл хугацаанд Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчээр, 
2015.06.30-2016.12.23-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, 

 

2016.12.26-ны өдрөөс хойш Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

 

 ШҮҮГЧ ПҮРЭВСҮРЭНГИЙН БОЛОР 


Ихэр овогтой Пүрэвсүрэнгийн Болор
Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль:
2002 онд Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургууль,
2006 онд "Их Засаг" Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
2006-2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сум дундын 24 дүгээр шүүхэд шүүгчийн туслах,
2015.02.10-2015.06.30-ны өдөр хүртэл Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчээр

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. 

 

 

 ШҮҮГЧ ЛУВСАНРАВЖААГИЙН ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

Тугч бухын овогтой Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг
Увс аймгийн Сагил суманд төрсөн,  нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль:

1996 онд Сагил сумын 8 жилийн дунд сургууль,

1998 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн арван жилийн 101-р сургууль,
2003 онд МУИС-ийн ЭЗС-ийн сургуулийг эдийн засагч, статистикч мэргэжлээр,

2004 онд МҮДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2005 - 2013 оны хооронд Сум дундын 24 дүгээр шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах,

2013-2015 оны 10 дугаар сарын 29-н хүртэл Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.


 

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    10 дугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31