Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/courtuvs/public_html/engine/modules/static.php on line 145 Увс аймгийн шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 

Орон нутгийн засагзахиргааны байгууллагуудыг эмхэтгэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймаг тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдах үед буюу 1931 оны 11 дүгээр сард тус аймгийн шүүх гал голомтоо асааж, өрх тусгаарлан байгуулагдсан. Манай аймагт хэсгийн 2 шүүх Түргэн, Хяргас суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн нар ажиллаж байжээ. Ингээд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаар зарлигаар хэсгийн шүүхүүд татан буугдаж нүүдлийн 6 шүүх байгууллагдав. Шүүхийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэдэд ойртуулах зорилгоор Ардын их хурлын 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нүүдлийн шүүхүүдийг татан буулгаж "Ардын хэсгийн шүүх"-ийг бий болгож сонгуулиар шүүхийг байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1975 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар зарлигаар хэсгийн ардын шүүхийн сонгуулийн дүрмийг шинэчлэн баталж 1975 оны 2 дугаар сарын 04-ний өдөр "Монгол улсын шүүхийн тухай" хуулийг баталснаар тус улсад шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулж болох чухал алхам болсон. Энэ хуульд зааснаар хэсгийн ардын шүүхдүүдийг татан буулгаж " Сум дундын шүүх" нэгийг тус аймагт байгуулж, шүүхийн сонгууль гэгчийг халж шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон. Сум дундын шүүх нь шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон өөрчлөгдөн одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг, шүүгчийн туслах Б.Сарантуяа, Ш.Анхцэцэг, Б.Баясгалан  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар ажиллаж байна.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    6 дугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30