Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-02-2016, 13:08

Шүүхийн шинэчлэл-10 үр дүн танилцуулга.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагааг иргэдэд мэдээлэх зорилгоор Шүүхийн шинэчлэл-10 үр дүн танилцуулга самбарыг Увс аймгийн төв талбай буюу Маршал Ю.Цэдэнбалын талбайд 5х8 хэмжээтэйгээр, мөн гарын авлага /боршур/, зурагт хуудас хэлбэрээр хэвлүүлэн Увс аймгийн иргэдэд танилцуулж байна.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2016    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29