19-12-2022, 09:18
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцов.