1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /

УВС АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД

Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн

Төгссөн сургууль: 

1993-1996 онуудад МУИС-ийн ХЗДС –ийг төгссөн.

 Ажилласан байдал:

1990-1993 онд МӨХ-ны Увс аймгийн Өмгөөлөх зөвлөлд өмгөөлөгч, эрхлэгчээр

1996-2006 онд Увс аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчээр,2007 оноос Увс аймгийн шүүхийн шүүгчээр,

2013.12.18-2015.06.30 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч,

2015.07.01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр
Шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр 2016.06.1-ны өдрөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажллаж байна.

 

 

Шүүгч Надмидын Мөнхжаргал

Төгссөн сургууль: 

1990 онд МУИС –ийг эрх зүйч мэргэжилээр төгссөн.

Ажилласан байдал:

1990 оны 7 дугаар сард Увс аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгчээр, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 08 дугаар сарын 09 –ний өдрийн 61 тоот зарлигаар Увс аймгийн шүүгчээр,

2013.12.18-2015.06.30 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч,

2015.07.01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 
Шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр 2016.06.1-ны өдрөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажллаж байна.
 

                                                                       Шүүгч Лхамсүрэнгийн Алтан


 

Төгссөн сургууль:
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:

·2001 оноос Увс аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар,

·2005-2012 оны 09 сар хүртэл сум дундын шүүхэд шүүгч,

·2012 оны 09 сараас 2014.05.09-ныг хүртэлУвс аймгийн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр

·2014.05.09-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 24 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр

·2015.07.01- 2019.02.28 өдрийгхүртэл Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр

2019.02.28-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 27 дугаар зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31