Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Шинэ Улаангом” захын гадна талбайд "Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр шүүхийн захиргааны ажилтнууд "Шүүхэд мэдүүлэх эрх”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл хүлээн авч, иргэдэд гарын авлага, тараах материалыг тарааж ажиллалаа.