Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2018, 10:32   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“ЭРҮҮЛ МОНГОЛ АЖИЛТАН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮҮДНЭЭС МЭРГЭЖЛИЙН ЭМЧ Б.ДУГАРХҮҮ, Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ТУС БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

"Эрүүл Монгол ажилтан” хөтөлбөрийн хүрээн дэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үүднээс мэргэжлийн эмч Б.Дугархүү, Б.Бат-Эрдэнэ нар тус байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго: Ажилчин албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нас баралтын гол шалтгаан болоод байгаа хорт хавдар болон бусад өвчлөлүүдийн талаарх цогц ойлголтыг өгч, ажилчин албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэхэд туслах зорилготой сургалт болов.

 

Монголчуудын дундаж наслалт 68, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орноос 136-д орж байгаа ба элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-рт, ходоодны өвчний нас баралтаар дэлхийд 1-рт, таргалалт өвчнөөр Ази тивдээ 1-рт бичигдэж байгаа тул "Эрүүл Монгол ажилтан" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болсон тухай, мөн эдгээр өвчлөлөөс өөрийгөө, гэр бүлээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох талаар ач холбогдолтой сургалт боллоо.

Нийтэлсэн admin   Үзсэн: 335   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930