Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-05-2019, 16:34   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО-2019” ӨДӨРЛӨГИЙГ УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Монгол Хуульчдын Холбооноос улс, орон даяар зохион байгуулсан "Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг "Гиваан баатрынталбай”-д 2019.05.01-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Гаалийн газар, МХГ, ХХҮГ, Онцгой байдлын газар, Хилийн 0245 дугаар анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс оролцон иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, "Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар болон бусад асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгсөн.

Тус арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдан, оролцож, шүүхийн мэдээлэл лавлагааны алба иргэдээс нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, ажилтнуудад хэрэг маргааны төрлөөр нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхсон асуудлаар мэдээ, мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, боршур, зурагт хуудсыг тарааж, иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авч ажиллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн "Увс нам бус”телевиз иргэдэд шууд нэвтрүүлж, сурвалжилан, ажилласан байна.


Нийтэлсэн admin   Үзсэн: 242   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    March 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031