1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
27-11-2019, 10:13   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.11.25) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм.

 

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн программ хангамж хариуцсан референт Э.Амарсанаа, Техник хангамж хариуцсан референт Б.Алтанбагана нар "Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг танилцуулаад туршилтаар хэрхэн нэвтрүүлэх тухай тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд мэдээлэл өгч, санал солилцлоо.

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой.

 

Мэдээллийн технологийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 166   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930