Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2020, 09:17   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Ахмад хуульч Д.Бунжааг шүүхийн ахмадын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа.

 

 

Ахмад хуульч Д.Бунжааг шүүхийн ахмадын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр шагнасаныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, салбар хорооны тэргүүн Ч.Дулмаа нар гардуулав. Шагнал гардуулах үйл ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, ахмад шүүгч нар оролцлоо. Ахмад хуульч Д.Бунжаа таны цаашдын ажил тань улам их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 Увс аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн admin   Үзсэн: 86   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    December 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031