Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2020, 03:10   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД ИЛ ЗАХИДАЛ, ГАРЫН АВЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.

 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа "COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аливаа сургалт семинар зохион байгуулахыг хориглосон. Иймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах боломжгүй болсон тул Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, иргэдийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл, танилцуулга, гарын авлага зэргийг бэлтгэн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт оршин суугаа газрын сум, багийн Засаг дарга нараар дамжуулан хүргүүллээ. Мөн сонгогдсон шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсэж, иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бүтээхэд оролцож байгаад нь талархаж тамгын газрын дарга ил захидал хүргүүллээ.

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 208   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30