Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-04-2020, 11:01   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ

Увсаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 156 өргөдөл хүлээн авснаас 4 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 2 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 88 өргөдлийг шийдвэрлэж, 62 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
2020 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2019 онымөн үетэй харьцуулвал:Хүлээн авсан өргөдөлийн тоо 114 өргөдлөөр буюу 3 дахин өссөн байна, шийдвэрлэсэн өргөдөлийн тоо 57 өргөдлөөр буюу 3 дахин өссөнбайна.

 

Шийдвэрлэгдсэн 88 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргаан амжилттай болсон 71, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан амжилтгүй болсон 16 өргөдөл байна.

Талуудын эвлэрсэн 71 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 88 өргөдлийг маргааны төрлөөр авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 76, гэр бүлийн эрх зүйн маргаан 12 байна.

 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 53   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30