Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2020, 17:09   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМГИЙН НАРАНБУЛАГ, ХЯРГАС СУМУУДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАВ.

  Увс аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2020 оны 05 сарын 08, 15-ны өдрүүдэд Наранбулаг, Хяргас сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон сумын иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэдээллээр хангах чиглэлээр нүүдэллэн ажиллаж "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

  

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 89   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30