Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2020, 10:11   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

А.МӨНХСАЙХАН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот зарлигаар Амарсайханы Мөнхсайхан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан "Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга нээж, шүүгч А.Мөнхсайханы намтарыг товч танилцуулсны дараа шүүгч А.Мөнхсайхан "Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон Прокурорын байгууллагын төлөөлөлшүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн баяр хүргэж, хүний эрх эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтай үнэнч байж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж ажиллахыг хүсэж, ажлын амжилт хүслээ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 472   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30