Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-06-2020, 21:56   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал "Эрүүгийн хууль /шинэчилсэн хууль/” сэдвээр сургалт зохион байгуулав. Тус сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд идэвхитэй оролцож, хамтран ярилцаж Эрүүгийн хууль тогтмол уншиж, хууль хэрэглэх тал дээр анхаарах мөн эрүүгийн бодлогыг хэрхэн бодох талаар эргэлзээтэй зүйлээ асууж тодруулсан, үр дүнтэй сургалт боллоо.

Нийтэлсэн admin   Үзсэн: 28   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30