Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-08-2020, 11:41   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН В.ОЮУМАА АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТГИЙН ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тус зөвлөлөөс 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.

Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан Увс аймаг аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хэрэг хүргэгч Б.Орлом, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Д.Оюун, Ж.Бадамхүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсан шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням нарт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа гардуулж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэв.

Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх их үйлсэд оруулсан хөдөлмөрийг нь үнэлж, төрийн дээд одон медаль болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнуулсан шүүхийн захиргааны ажилтнуудадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 641   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031