Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2020, 09:29   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалтыг зохион байгууллаа.

"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн удирдан явууласан бөгөөд дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгах гэсэн сэдвүүдээр хичээл зааж, хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сэдвийн хүрээнд багаар ажиллаж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон үд дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Тус сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Ховд аймгийн Булган суман дахь сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 20 шүүгч хамрагдав.


УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 3 035   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930