Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-10-2020, 10:55   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтыг удирдан явуулсан сургагч багш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн  нар Увс аймгийн шүүхийн  захиргааны ажилтнуудын хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон бусад захиргааны ажилтнууд идэвхитэй оролцсон бөгөөд иргэний эрх зүйн онолын болон практикын мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 433   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930