Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-11-2020, 09:46   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Төрийн жинхэнэ албан хаагчийн  болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга  О.Батдорж “Төрийн жинхэнэ албан хаагчийн  болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, арга зүй” сэдвээр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Баярмагнай, Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Сарантуяа нар “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр тус тус захиргааны ажилтнуудад сургалт орж, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлал, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх журам зэрэгт гарсан өөрчлөлт шинэчлэлийг харилцан ярилцаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн үр дүнтэй боллоо. Мөн сургалтын дараагаар шүүхийн захиргааны ажилтнууд Шүүхийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж, тодорхой асуудлуудыг хөндөж ярилцан, холбогдох саналаа өгөхөөр боловсруулав.

Нийтэлсэн admin   Үзсэн: 9 262   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930