Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2021, 09:57   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

2020 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлох ажил болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өглөө.

2021 оны 01 сарын 13-ны өдөр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, нар тус тусын шүүхүүдийнхээ 2020 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг орон нутгийн телевизүүдэд өглөө.


УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 367   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930