Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2021, 15:22   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Увс аймгийн прокурорын газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудлын талаарх” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав.

2021 оны 2 сарын 02-ны өдөр Увс аймгийн прокурорын газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудлын талаарх” сэдэвт зөвлөгөөнийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. Хамтарсан зөвлөгөөнд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцож 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагааны талаар шүүхийн байгууллагаас мэдээлэл хийв. Тус зөвлөгөөнд оролцогчид Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг явуулж, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг нэгтгэн танилцуулсанаар өндөрлөв.

Нийтэлсэн admin   Үзсэн: 3 544   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930