1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
31-12-2021, 12:05   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

2021 ОНД АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮЛСЭН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Увс аймгийн шүүхийн хамт олны хурлаар /2021.12.31/ 2021 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, чанар, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцэж, мөн онд ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн шүүхийн захиргааны ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны статистик мэдээ гарсантай холбогдуулан шүүн таслах ажлын мэдээг шүүх тус бүрээр танилцуулав. Шүүхийн захиргааны ажилтны ажлын үзүүлэлтийг гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, ажлын ачааллыг нь үндэслэж 2021 оны ажлын үр дүнгээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Баясгалан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Нямжав нар тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 2021 онд ажлын үр дүн, үзүүлэлтээрээ хамт олноо тэргүүлсэн Б.Баясгалан, Д.Нямжав нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-12-31

Нийтэлсэн admin   Үзсэн: 587   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031