1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
24-02-2022, 09:38   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД ИЛ ЗАХИДАЛ, ГАРЫН АВЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулинд зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ ил ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр сонгож оролцуулдаг билээ. Иймд нийгмийн шударга ёсны эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж 2022-2024 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл, танилцуулга, гарын авлага зэргийг бэлтгэн оршин суугаа газрын сум, багийн Засаг дарга нараар дамжуулан шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсэж, иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бүтээхэд оролцож байгаад нь талархаж тамгын газрын дарга ил захидал хүргүүллээ.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 66   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930