1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
18-04-2022, 10:35   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь анхан болон Давж заалдах шатын шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийн Ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга шүүхийн Тамгын газрын 2021 онд хэрэгжүүлсэн ажил, 2022 онд хэрэгжүүлэх онцлох ажлын талаар танилцуулан, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, тус шүүхэд 2006 оноос хойш ашиглагдаж байгаа шүүх хуралдааны заалны ширээ, сандлыг шинэчлэх, шүүх хуралдааны явцын дуу дүрсийг архивлах тоног төхөөрөмж хуучирч элэгдэн зарим тохиолдолд шүүх хуралдааны явцад техникийн гэмтэл гарч байгаа тул техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн шүүхийн тамгын газрын зарим орон тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг хүслээ.

Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүгчийн батлагдсан орон тоо 5 боловч одоогоор 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа тул нэн яаралтай шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх тулгамдсан асуудал үүсээд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор уламжиллаа. Мөн тус аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид шүүхийн бүтэц бүрэлдэхүүн болон хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг танилцуулж, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар асуулт асууж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нар тус шүүхийн шүүгч болон тамгын газрын нийт ажилтнуудад талархал илэрхийлээд шинэчлэн батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.


Нийтэлсэн admin   Үзсэн: 3 220   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    June 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930