1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
9-10-2015, 09:48   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгонакыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

 

Шүүхийн байгууллагад үр бүтээлтэй, олон жил, идэвхи зүтгэл гарган ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгонакыг төрийн дээд шагнал "Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1755 дугаар тушаалаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхзаяа нарыг Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг-ээр тус тус шагнасныг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нар гардуулан өгч, нийт шүүгч, ажилчдын өмнөөс баяр хүргэж,цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 995   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930