1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
19-10-2015, 15:33   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт болж өндөрлөлөө.

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт өндөрлөлөө 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 05-15-ны өдрүүдэд зохион байгуулсан "Шүүхийн захиргааны шинэ ажилтны анхан шатны” гурав дахь удаагийн сургалтад Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир нар хамрагдлаа. Тус сургалтад нийт 48 шүүхийн захиргааны ажилтан оролцсоноос 31 нь шалгалтад хангалттай үнэлгээ авсан ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ, Н.Эрдэнэ-Очир нар шалгалтад тэнцэн "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг авах болзлыг хангасан байна. 

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт өндөрлөлөө

Нийтэлсэн admin   Үзсэн: 511   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930