Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2015, 16:21   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Усны зохистой хэрэглээ болон усны талаархи чухал зөвлөгөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Одвогмэдийг урьж оролцуулан "Усны зохистой хэрэглээ болон усны талаархи чухал зөвлөгөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар бидний бие махбодийн 80 хувийг ус эзэлдэг гэдгийг хүн бүр мэддэг ч хүний биед ус дутагдвал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг, усны зохистой хэрэглээ болон усыг тогтмол ууснаар илүүдэл жил, таргалалтаас урьдчилан сэргийлж, цусны даралт ихсэх, зүрх судас, бөөрний өвчлөл, арьс харшлын өвчин тусах магадлалыг

бууруулдаг болох талаар мэдээлэл өглөө.

Нийтэлсэн admin   Үзсэн: 499   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728