Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-12-2015, 13:38   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Хяналтын камеруудыг суурилуулж дууслаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс 16 ширхэг хяналтын камер хуваарилсныг тус шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү, слесарь Б.Баатаржав нар суурилуулах зураг төслийнх нь дагуу 2015 оны 11 сарын 09-13-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Камеруудыг шүүхийн 1 давхарт 4 ширхэг хяналтын камер, 2 давхарт 3 ширхэг хяналтын камер, 3 давхарт 3 ширхэг хяналтын камер, гадна талын талбайг хянах зорилгоор 6 ширхэг хяналтын камерийг тус тус суурилууллаа. Энэ нь шүүхийн аюулгүй байдалд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг бөгөөд 24 цагийн турш шүүхийн барилгын гадна, дотно тал /гараж, машины зогсоол/ бүрэн камерын хяналтад байх болсон.


Нийтэлсэн admin   Үзсэн: 253   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    December 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031