Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-12-2015, 11:59   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч, гавъяаныхаа амралтыг авч байгаа Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтанчимэг, Т.Байгонак нарт хүндэтгэл үзүүлэх "Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хийв.

Тус шүүх хуралдаанд Увс аймгийн Прокурорын байгууллагын хамт олон болон өмгөөлөгч нар оролцсон бөгөөд шүүх хуралдааны дараа ахмад шүүгч нар маань дурсамж яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулав.




Нийтэлсэн admin   Үзсэн: 438   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    December 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031