1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
18-01-2016, 12:08   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Увс шүүх-85” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нээлтийн үйл ажиллагааг тус шүүхийн Залуучуудын зөвлөлийн ёслолын хорооноос зохион явууллаа.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөл нь Соёл, спорт, аялал жуулчлалын хороо, Сургалт, сурталчилгааны хороо, Ёслолын хороо гэсэн 3 хорооноос бүрддэг бөгөөд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон "Увс шүүх-85” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нээлтийн үйл ажиллагааг тус шүүхийн Залуучуудын зөвлөлийн ёслолын хорооноос зохион явууллаа. Нээлтийн үйл ажилагаанд:

Унаган хүлгээ дурсан

Уран хуураа татаж

Утгын яруу дуундаа

Уярч хатуужин суухдаа

Хорвоогийн хамаг явдлыг

2-хон чавхдасаар ярьдаг

Хосгүй нэгэн улс

Азийн цээжинд нутагтай гэж "Ойрад” хөгжимт жүжгийн театрын морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан М.Батсанааг урин ирүүлж "Сархин зээрд”, "Үүлэн бор”, "Икэлийн эгшигт нутаг минь” зэрэг аяыг тоглуулан шүүхийн жаврыг үргээлгэн, шүүгч, ажилтнуудын сонорыг мялааж,

Хүйтний эрч чангарч

Хөхүүл ханиад ихэссэн

Хүний дархлаа сульдаж

Хүч тэнхээ буурсан энэхүү цагт

Хүч бөөний төвийн

Хүн хорхойдойн вакусаар хамт олноо дайлж, нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Цаашид 7 хоног бүрийн Баасан гаригт зохион байгуулагдах "Увс шүүх-85” арга хэмжээгээр уулзацгаая.



Нийтэлсэн admin   Үзсэн: 487   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930