1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
29-01-2016, 10:04   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Иргэндээ ойрхон шүүхүүд

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Увс аймагт нүүдэллэн ирж нийт эрүүгийн 6 хэргийн хянан шийдвэрлэлээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар уулзалт, ярилцлага зохион байгуулж шүүхийн шинэчлэлийн талаар болон шүүн таслах ажлын талаарх өөрсдийн туршлагаа солилцлоо. Уулзалт, ярилцлагаар шүүх хуралдаан даргалах болон шийтгэх тогтоол бичихэд анхаарах зүйлс, "Сонгомол шийдвэрийн эмхтгэл”-д хэвлүүлэх шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг сонгон явуулахдаа анхаарах зүйлс зэрэг олон асуудлаар санал солилцсон нь үр өгөөжтэй болж шүүгчид Увс аймаг дахь шүүхүүдийн шүүх хуралдааны танхим болон зөвлөлдөх тасалгааны тохижилтыг сайшааж байв.
Баруун 3 аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүх шүүн таслах ажлаараа нэг дор Увс аймагт ажилласан нь шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилж байгаагийн нэг илрэл боллоо.

 


 

Нийтэлсэн admin   Үзсэн: 511   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930