1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
9-03-2016, 09:48   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Цасны баяр-2016” өдөрлөгийг Чандмань ууланд зохион байгууллаа.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Спорт, аялал жуучлалын хорооноос 6-р тойргийн Тахарын хэсэгтэй хамтран шүүгч,  шүүхийн захиргааны ажилтан, тахарын албан хаагчдын чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор "Цасны баяр-2016” өдөрлөгийг Чандмань ууланд 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Уг "Цасны баяр-2016” өдөрлөгийн үеэр цасны хөл бөмбөг,  олс таталт, цасны сумо /эрэгтэй, эмэгтэй/, буухиа зэрэг тэмцээн зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр Т.Оюунгэрэл ахлагчтай "Чандмань уул” баг тэргүүн байр, "Цасан дэнс” баг дэд  байранд шалгарлаа. Тус арга хэмжээний үеэр шүүхийн эрчүүдээс тус шүүхийн эмэгтэйчүүдийг гэнтийн байдлаар хүлээн авч Олон улсын эмэгтэйчүүдийн баярын хамтатган тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 456   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930