Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2016, 17:00   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Галын хорны тухай ойлголт, гал унтраах багаж хэрэгсэл” сургалт зохион байгууллаа.

2016 оны 3 сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 6-р тойргийн Тахарын хэсэгтэй хамтран Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж, Газар хөдлөлтийн станцын мэргэжилтэн Г.Гантуяа нарыг урьж нийт шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон тахарын алба хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа. 

 

Сургалтаар Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж "Галын хорны тухай ойлголт, гал унтраах багаж хэрэгсэл” болон "Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж”, Газар хөдлөлтийн станцын мэргэжилтэн Г.Гантуяа "Газар хөдлөлт, түүний хор уршиг, газар хөдлөлтийн үед яаралтай авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. Тус сургалтын үеэр Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж Увс аймгийн Шүүхийн тамгын газрын галын хор болон гал унтраах багаж хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гал гарсан үед галын хорыг хэрхэн ажиллуулах талаар шүүхийн захиргааны ажилтнууд болон Тахарын албан хаагчдад практик хичээл орлоо.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1 270   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728