Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2016, 09:52   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

“Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Увс аймгийн Шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Шүүх эрх мэдэл, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, 2016 оны 04 сарын 05-ны өдөр дүнгээ гаргав. Уралдаанд нийт 13 сурагч эссэ бичиж ирүүлснээс Увс аймгийн Цогцолбор Нэгдүгээр сургуулийн 10ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нэгдүгээр байр, Цогцолбор Хоёрдугаар сургуулийн 12б ангийн сурагч М.Болор-Эрдэнэ хоёрдугаар байр, Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хонгорзул гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
 
Мөн уралдаанд идэвх зүтгэл гаргаж оролцсон бүх оролцогчдод "Талархал” гардуулан цаашдын оюуны хөгжил, дэвшилд нь улам их амжилт хүсч, шүүхийн үйл ажиллагаа, өрөө, танхимтай танилцуулан сурагчдын сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултанд хариулав. Сурагчид шүүхийн байгууллагаас эссэ бичлэгийн уралдаан зарласанд талархаж, шүүхийн зорилго, үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгээ ахиулсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Нийтэлсэн admin   Үзсэн: 492   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930