Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2016, 10:02   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндтусгагдсаны дагуу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Шинэ Улаангом” захын гадна талбайд6-р тойргийн Увс аймаг дахь Тахарын хэсэгтэй хамтран "Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.

 

Уг өдөрлөгөөр Шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн болон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нариргэдэд шүүхийн тухай багц хуулиуд, шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар болон шүүхийн үйл ажиллагааны талаар хүссэн мэдээлэл, зөвлөгөөг нь өгч, иргэдийг гарын авлага тараах материалаар хангаж ажиллаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 450   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31