1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
14-06-2016, 10:03   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг Олон Улсын Мэдээллийн аюулгүй байдлын форумд оролцож байна

Техник технологи хурдацтай хөгжиж бидний амьдралыг орон зай, цаг хугацааны хамааралгүй, хялбар болгон хувьсал хийж байгаа хэдий ч түүнийг даган сөрөг үр дагварууд улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор Сүлжээний халдлагатай тэмцэх гэсэн уриан дор FIRST буюу Халдлагатай тэмцэх болон аюулгүй байдлын эсрэг багийн 28 дахь форум 2016 оны 6 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл хотод болно. Уг форумд Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг оролцож байна.

 

   1988 онд Internet Worm-c үүдэлтэй асуудлаас АНУ-н Эрчим хүч, дэд бүтцийн яамны дэргэд халдлагын эсрэг баг байгуулагдаж байсан бөгөөд 1990 оноос FIRST /www.first.org/ нэртэй болж дэлхийн нийтийн Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг баг болон мэргэжилтнүүдийг нэгтгэсэн байгууллага болсон байна.


Монголын сүлжээний халдлагатай тэмцэх үндэсний баг МONCIRT /Mongolian Cyber Incident Response Team/ нь Ази, Номхон далайн АPCERT /Asia Pacific Computer Emergency Response Team/ гишүүн /http://www.apcert.org/about/structure/members.html/ бөгөөд бүс нутгуудыг нэгтгэдэг FIRST байгууллагын гишүүнээр 2016 онд элсэх эрх нь нээгдэж байгаа юм.

 

Энэхүү форумаар:

 

·Янз бүрийг хортой кодуудыг задлан шинжилсэн анализ хийх, илрүүлэх, сэргийлэх,

·Кибер гэмт хэргийн тухай

·Нотлох баримтуудыг яаж цуглуулах, яаж үнэлэх

·Компьютер криминалистик шинжилгээний тухай

·Кибер аюулыг мөрдөх, мөшгих, илрүүлэх

·Улс орнуудын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчин, зөрүүтэй ойлголт

·Phishing буюу дэгээдэх, автоматаар залилах үйлдлүүдээс хамгаалах

·Халдлагын дараах хор хөнөөлийг нь бууруулах асуудал

·Өгөгдөл дамжуулах орчинг хэрхэн хамгаалах

·Хортой кодоос хортой дэд бүтэц үүсч буй асуудал

·Соёлгүй реклам, зар сурталчилгааны сүүдэртэй хар талуудыг бууруулах

·Үндэсний болон байгууллагын түвшинд аюул илрүүлэх, үнэлэх

·Кибер аюулуудыг илрүүлж хариуцлага тооцоход олон улсын улсын хамгаалалтын багууд хэрхэн хамтран ажиллах тухай

·Халдлагуудад хариу үйлдэл үзүүлэх янз бүрийн аргууд

·Мэдээллээ яаж дундаа аюулгүй ашиглах

·Сүүлийн үед шинээр гарч буй төрөл бүрийн халдлагуудын тухай

·Байгууллагын дотоод ажилтнуудаас гарч буй аюулыг бууруулах удирдамж

·Сүлжээний хаалган дээрх зэрлэгүүд

·Токиогийн олипд зориулсан технологийн аюулгүй байдлын бэлтгэл

·Банкны үйлчлүүлэгчдийг эрсдлээс хамгаалах аргууд

·гэх мэт олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг явагдана.

  

Энэхүү форумын үеэр хакерийн тэмцээн болон мэдээллийн аюулгүй байдлын програм, техник хамгамж үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болно.


Нийтэлсэн admin   Үзсэн: 368   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930