1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
5-12-2016, 11:12   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Сагил, Давст, Хяргас сумуудад очиж ажиллаа

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Сагил, Давст сумуудад, 2016 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Хяргас суманд очиж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа. Нийт 26 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 100 хувь амжилттай явагдсан байна.
Хөдөө орон нутагт ажиллах үеэр эвлэрүүлэн зуучлагчид хандаж ирсэн иргэд болон сумын ЗДТГ-ын ажилтнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлог, эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах талаар зөвлөгөө өгч, гарын авлага материал тарааж ажиллав.
Мөн Хяргас сумын иргэний танхимд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын "Мэдээллийн самбар” байхгүй байсныг тус сумын ЗДТГ-ын даргад  хүлээлгэн өглөө.
Нийтэлсэн admin   Үзсэн: 605   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728