1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /
13-02-2017, 12:46   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

 

"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” 2017 оны 3 дугаар сарын 01-ээс ашиглалтад ороход бэлэн болсон тулбүх шүүхүүдэд нэгдсэн системийг танилцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатыг бүртгэх ажиллагаанд сургах сургалт эхэллээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа нар 2017 оны 2 дугаар сарын 10-наас 11-ны өдрүүдэд тус шүүхэд сургалт явууллаа.

Сургалтад Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, архив-бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдан туршилтын программд ажиллалаа. Энэхүү хоёр өдөр үргэлжилсэн сургалтын дараа шалгалтын тест авагдсанаар сургалт үр дүнтэй өндөрлөсөн байна.


УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 503   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728