Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2017, 10:45   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хариуцсан хэлтсийн дарга О.Одбаяр сургалт зохион байгууллаа.

 

Увс аймаг дахь шүүхийн Сургалт, сурталчилгааны хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хариуцсан хэлтсийн дарга О.Одбаяр "Шамбарам өвчин болон нурууны суулт өвчин” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар суудлын ажил хийдэг хүн бүрийн хөдөлгөөний дутагдалын улмаас үүсдэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн уг өвчнөөр өвдсөн бол хэрхэн эмчлэх, таслан зогсоох талаар үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Нийтэлсэн admin   Үзсэн: 419   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930