Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-03-2017, 17:12   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газраас Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох Улаангом сумын багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарт Улаангом сумын иргэний танхимд уулзалтыг зохион байгууллаа.

 

2017 оны 3 дугаарсарын 30-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох Улаангом сумын багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарт Улаангом сумын иргэний танхимд уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтын үеэрУвс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа "Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа, шүүх таслах ажиллагаанд багийн Засаг дарга нар ямар эрх, үүрэгтэй оролцох, анхаарах зарим асуудал”-ын талаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх "Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд багийн Засаг дарга нарын оролцоо”-ны тухай, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж "Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарын сонирхсон асуултанд хариулт өгч, шүүхийн тухайхолбогдох бусад мэдээллийг өгч ажиллалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 481   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31